Монголын балетын хөтөлбөр бол дэлхийн урлагийн салбарт өөрийн оддыг бий болгох зорилготой, байгаль орчин, хүрээлэн буй орчныг хайрладаг олон улсын ТББ юм. Бид сонгодог бүжигчидийн ур чадварыг дээшлүүлж модерн болон контэмпорари бүжгийн арга барилын талаар суралцах, заах аргачлалын ялгааг олж мэдрэх, төрөл бүрийн бүжгийн дэглэлтийг сурч өөр орны мэргэжлийн бүжигчидтэй танилцах, туршлага солилцох ба монголд заадаггүй бүжгийн төрлүүдийг суралцах боломжүүдийг залуу бүжигчдэд олгоход оршино. Эдгээр чадварууд нь тэднийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөд нь туслах болно. Эдгээр сургалтанд суралцсан ур чадвараа үзэгчдэд толилуулах хүсэл эрмэлзэл, шаардлага залуу бүжигчидэд маань гарсан.

Мөн бид бүжигчид, хөгжимчин, уран нугараач болон бусад олон талт уран бүтээлчдийг хэрхэн байгальд ээлтэй байх, байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, хувь нэмэр оруулах талаар сургах зорилготой. Манай уран бүтээлчид байгаль болон хүн төрөлхтний хоорондох холбоог харуулах ба бусад олон улс орнуудын соёлын төслүүд,солилцооны хөтөлбөрт богино хугацаанд байрлан суралцах болно.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Браухаус 4 тоот

dorgiltuya@yahoo.com, mabprogram@gmail.com

+976 9590-1970