Монголын Балетийн Хөтөлбөр нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалтанд, мөн 2018онд Австрийн Вена хот дахь Импульстанц - Дэлхийн Орчин Үеийн Бүжгийн наадмын сургалтанд,2019 онд Москва хотын Тодлэс баллетын сургалтанд тус тус хамруулсан билээ.

2017 оноос бид Усны хамгаалал, Агаарын бохирдол, Хог хаягдлын менежмент ба Цаг уурын өөрчлөлтийн талаархи 4 цуврал тоглолтыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Ингээд 2017 оны 12-р сарын 14-ний өдөр Корпоpейт Конвеншин Төвд болсон "Амьдралыг Тэтгэгч - H2O" хэмээх нэртэй усны хамгааллын талаархи анхны байгаль орчны модерн балетын тоглолт хийж 5 сарын 19нд танилцуулсан. Номадик Балет Продакшн-тай хамтарч бид энэхүү тайлан тоглолтыг хийсэн юм.

Энэ жилийн 3-р сарын 29-д бид UNICEF-ийн дэмжлэгтэйгээр агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн талаархи хоёр дахь тогтолтоо танилцуулсан. "Амьдралыг тэтгэгч- O2" модерн балетын тоглолт нь хүний ​​эрүүл мэнд, ялангуяа бидний хүүхдүүдэд агаарын бохирдлын үр дагаврыг хэрхэн нөлөөлж буй талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, өдөрийн хамгийн бохирдолтой цагт ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, энэ үед дасан зохицох бидний үйлдэл юу байх талаар мэдлэгийг түгээх болно.

Манай залуу бүжигчид бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах талаар Монголын нийгэмд зөв зүйтэй мэдээллийг хүргэсэн. Үүгээрээ залуу бүжигчид маань мөн бусад уран бүтээлчдэд үлгэр жишээ үзүүлж, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд бодит үйлдэл хийхийг уриалсан.

Тоглолт үзэж буй үзэгчдэд ч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дор дороо өөрийн хувь нэмэрээ оруулна уу хэмээн сануулах болно. Энэхүү уриаг урлагийн хамгийн үзэсгэлэнтэй хэлбэр болох бүжгийн урлагаар олон нийтэд таниулах болно!

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Браухаус 4 тоот

dorgiltuya@yahoo.com, mabprogram@gmail.com

+976 9590-1970